Таван настай охины зурсан зураг гэхэд шүүгчид итгэдэггүй. Тиймээс тэр зургийн уралдаанд бүтээлээ явуулаад шалгардаггүй – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Таван настай охины зурсан зураг гэхэд шүүгчид итгэдэггүй. Тиймээс тэр зургийн уралдаанд бүтээлээ явуулаад шалгардаггүй

Х.Ундрамгэрэл охин 5 настай цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Түүний хувьд 3 настай байхдаа анх зурж эхэлсэн. Зурах ер бусын чадвартай, маш хурдан уран гоё зурдаг гэж багш Болормаа хэлж байлаа.

Охинд зурагтай үлгэрийн ном өгөөд цаас харандаа өнгийн будаг ширээнд дээр тавилаа. Хэсэг хормын дараа харахад ийм хөөрхөн зурж байв.

Ангийн багш нь охин үнэхээр зурах авьяастай зургийн тэмцээн уралдаан, үлгэрийн ном зургаар бүтээх шалгаруулалтад орж байсан ч бүтээл нь шалгардаггүй. Шүүгчид хэн нэгний оролцоотой зурсан байна гэж үздэг. Үнэхээр ийм балчир хүүхэд зурсан гэхэд итгэмээргүй үлгэрийн үйл явдлыг хоромхон хугацаанд зурдаг гэв.

Бурхнаас заяасан авьяас, торгон мэдрэмжтэй бяцхан охинд амжилт хүсье.Ирээдүйд дэлхийд гайхагдсан алдартай зураач болохыг ерөөе.

Холбоотой мэдээлэл

Back to top button