Баярмаа: Хүнс үйлдвэрлэл бол хамгийн хариуцлагатай салбар – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Баярмаа: Хүнс үйлдвэрлэл бол хамгийн хариуцлагатай салбар

Хүнс үйлдвэрлэж байгаа хэн бүхэн сэтгэлтэй байх гэдэг зарчим баримтлах ёстой гэж гэрийн эзэгтэй Баярмаа биднийг угтсан юм.

Агрономич мэргэжилтэй түүний хань хөдөө аж ахуйн инеженер. Тэд хүлэмжийн аж ахуй эрхэлж нарийн ногоо, навчит ногоо тарьж, зах зээлд нийлүүлээд 20 гаруй жил болж байна.

Экологийн эрүүл бүтээгдэхүүн хүн амын хүнсэнд нийлүүлэх нь хамгийн чухал. Тиймээс өнжмөл хөх бууц гэх мэт эрүүл аргаар бордоогоо бэлтгэхээс эхлээд тариалалтаас ургац авах бүхий л хугацаанд нарийн анхаарал хандуулж ажилладаг гэв.

Анх аж ахуйгаа эхлэхдээ зарим хүлэмжээ өөрсдөө барьж байсан. Сүүлийн жилүүдэд 4 улиралын хүлэмжтэй болж байна. Одоо 28 хүлэмжтэй болж тэр хэмжээгээр аж ахуй өргөжиж байна гэсэн юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button