Ч.Пүрэвжал: Жаран гаруй жилийн дараа дахин сурагч болох мэдрэмж үнэхээр гоё байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Ч.Пүрэвжал: Жаран гаруй жилийн дараа дахин сурагч болох мэдрэмж үнэхээр гоё байна

Ч.Пүрэвжал гуай 73 настай. Монгол бичгийн сургалтын зар хараад суралцахаар бүртгүүлсэн байна. Тэрээр яг л зургаан настан шиг монгол бичигт эхнээс нь шимтэн суралцаж хоёр сарын хугацаанд уншиж бичиж сурсан байна.

Ангийнхантайгаа хамт багшаараа хичээлээ заалгахаар ирэх мэдрэмж догдлол дүүрэн. Гэрийн даалгавараа нямбайлан хийж, улаан балаар таван хошуу дэвтэртээ зуруулах бүр ч сайхан. Хамгийн гол нь монгол хүн монгол бичгээ суралцаж байгаагаараа бахархаж, баярлаж байна.

Нас өндөр болсон гээд тархи толгойгоо хөгжүүлэхгүй байж болохгүй.Хөгжих боломж бүрийг эрэлхийлж суралцах хэрэгтэй. Бидний хэдэн ахмадууд монгол бичиг суралцаж, анги хамт олон болж өдөр бүрийг үндэсний бичиг сурах зорилготой өнгөрүүлсэн.

Ч.Пүрэвжал сургалт зохион байгуулсан ахмадын хороо, хичээл заасан багш, хамт суралцсан ангийнхандаа талархал илэрхийлж байлаа. Цаашдаа ч олон сургалтад хамрагдах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан юмв

 

Холбоотой мэдээлэл

Back to top button