Би ямар ч баярт дургүй болсон гэжээ
Сэтгэлийн гүнд гэрэл асаагаад өгөөч, томчууд та бүхнээс гуйж байна, нэгэн дээвэр доор амьдрач байгаа ч хайртай хүмүүс минь архичин болсонд үзэн ядаж байна, амьдралд минь хар дарсан зүүд мэт байна гэх мэт сэтгэлийн гүнд байгаа хар бараан үүл болох архины асуудлыг хөндсөн эссэ бичлэгийн уралдаанд сурагчид бүтээлээ ирүүлжээ.
Сэтгэцийн тасгаас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагч бүтээлээ ирүүлсэн байна.Тэд томчуудын архидалтын золиос хүүхдүүд байх ёстой. Гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад туслаач гэсэн агуулга бүтээлүүдээ шингээсэн байна.
Нийгмийн хар бараан сүүдрийг дагуулсан архины асуудал хүүхдийн сэтгэл зүйг гэмтээж, шархлуулж цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна.
Иймээс эдгээр бүтээлүүдийг хүүхдийн дуу хоолойгоор архины асуудлаар хэвтэн эмчлүүлж байгаа аав ээжүүдэд сонсгож, сэтгэл заслын эмчилгээний нэг хэсэг болгохоор ажиллаж байна гэж сэтгэцийн тасгийн сувилагч С.Мөнхцолмон мэдээлсэн юм.