Амьдралын цэнэгБусадНийгэмХар зураг
Н.Нямдаваа: Зах зээлд хулуу эрэлттэй болсон
Нямдаваа агроинженер мэргэжилтэй газар тариалантай амьдралаа холбоод 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн жил хашаандаа туршилт хийж хулуу тарьсан. Энэ жил 10га орчим талбайд хулуу, өргөст хэмх тариалж байна.
Хулуугаа зах зээлд борлуулах асуудалд санаа зовохгүй байна. Захиалагч байгууллагатай болсон гэж ярив.
Нямдаваагийн хувьд энэ жил талбайдаа шинэ технологи буюу дуслын усалгааны систем ашиглаж байгаагаа онцолж байна.
Орхон сумын иргэн Нямдаваа энэ жил нийтдээ 20га талбайд хүнсний ногоо тарьсан байна. Ус зарцуулалт бага, хог ургамал гарахгүй, дулаанд дуртай ногоонд дэмтэй, гар ажиллагааг хөнгөвчилсөн гэх мэт олон давуу талтай дуслын усалгааны системтэй болжээ.