Найзууд нийлж байгуулсан зөгийн аж ахуй гэр бүлээрээ өргөжүүлсэн хоршоо болжээ
Арван жилийн өмнө найз бүсгүйчүүд нэг нэг бүл зөгийтэй нийлж амьдралынхаа сайхан дурсамжуудыг дүүргэх зөгийтэй аялалд гарч байжээ. 13 бүл зөгийтэй эхэлсэн тэдний ажил өнөөдөр 80 бүл зөгийтэй гэр бүлийн найзуудын хамтын хоршоо болж өргөжсөн байна.
Нэг зөгий амьдралынхаа туршид нэг жижиг халбага балт шүүс цуглуулдаг. Сайн чанартай балыг цуглуулахад отор нүүдэл хийж, байгалийн сайханд зөгийгөө авч гарна. Хамгийн сайхан байгалийн үзэсгэлэнд зөгийн аж ахуйгаа хөгжүүлж байгаа нь нэг ёсны аялал, амралт болдог байна.
Хамгийн чухал нь гэр бүлийн найзууд хөдөлмөрөөрөө хоршин аж ахуйгаа өргөжүүлж, өрхийн санхүүгийн асуудлаа ч шийдвэрлэж чадаж байна.
Мөнхөд үржих зөгий гэж хоршоогоо нэрлэсэн учиртай гэж тэд ярив. Хүн ардынхаа эрүүл мэндэд тустай бал гаргахын тулд эмийн ургамал судалж, зөгийгөө зүүдлэн сэрж байгаль дэлхийтэйгээ ойр цэвэр агаар хөдөлмөр эрхэлж байгаадаа талархаж байсан юм.