Европын оронд шугам хоолойн гэмтлийг тодорхойлох чагнах төхөөрөмжийг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцав – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Европын оронд шугам хоолойн гэмтлийг тодорхойлох чагнах төхөөрөмжийг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцав

Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа Найрамдал төслийн хүрээнд Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциумын төлөөллүүд манай аймагт ажиллаж байна.Анхны айлчлалын хүрээнд хүн амын амьдралын чанарыг сайжруулахад дэд бүтцийн байгууллагууд зогсолтгүй найдвартай үйлчилгээ үзүүлэхэд ямар тэргүүн туршлагыг нэвтрүүлэх шаардлага байгааг хуваалцав.

Уулзалтын үеэр энэ салбарт хэрэгжиж болох амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулсан. Хамгийн ихээр анхаарал татсан нь шугам хоолойн гэмтлийг тодорхойлох чагнах төхөөрөмжийн төсөл байв.

Ундны цэвэр усаар иргэдийг хангахад үүсч буй хүндрэл, төлбөрийн системийг хэрхэн шийдсэн байдаг тухай тодруулсан. Энэ үеэр европын орнуудад боломжтой бол өөрөөсөө гадна дахин хэн нэгний усны төлбөрийг төлдөг тогтсон сэтгэхүйтэй тухай онцлов. Мөн энэ үеэр туршлага солилцох сургалтуудад Дархан Ус суваг компанийн ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулах асуудлыг ярилцав.

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button