Б.Бадрахмаа: Байгальд ээлтэй, эко үйлдвэрлэл байх нь чухал
“Их мориг” компани тахианы аж ахуйгаа хаягдалгүй үйлдвэрлэл болгоход онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгээ Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа Найрамдал төслийн хүрээнд Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциумын төлөөллүүд тус үйлдвэртэй танилцах үеэр онцолж байв.
Тахианы сангасаар био нүүрс, бордоо хийхээр төлөвлөсөн. Био нүүрс нь байгалийн хийг бууруулах ач холбогдолтой. Ийм байдлаар эко, хаягдалгүй үйлдвэр болж ажиллахыг зорьж байна.
Тэргүүн туршлага солилцох айлчлалын хүрээнд “Их мориг”тахианы аж ахуйтай танилцах үеэр дээрх зорилго хэрэгжүүлэх тухай танилцуулсан нь анхаарал татсан бөгөөд Турк улсын хувьд 400 гаруй энэ чиглэлийн аж ахуйг нэгтгэсэн холбоо байдаг. Дээрх холбоотой Дархан Уул аймгийн анхны тахианы фермийг холбож, өргөжүүлэх шинэ боломжуудыг судлахад гүүр болж хамтран ажиллах тухай санал солилцов.