Европоос ирсэн зочид органик бүтээгдэхүүн сонирхож байв – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Европоос ирсэн зочид органик бүтээгдэхүүн сонирхож байв

Найрамдал төслийн хүрээнд Дархан Уул аймагт туршлага судлах айлчлал хийж байгаа европын холбооны төлөөлөл өнөөдөр “Дарханд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар орж бизнес эрхлэгчидтэй уулзав.

Тэдний хувьд гар урлалын зүйлс, органик бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байгаагаа илэрхийлсэн юм. Байгаль орчинд хоргүй эко бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад ямар боломж бас хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгааг тодруулж байв.

Мөн үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх алсын хараа, тогтвортой байдал, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх арга замуудаа хэрхэн тодорхойлж байгаа талаар сонирхож, санал солилцов.

Найрамдал талбайд гарсан худалдааны асаруудад хөнгөн үйлдвэрлэл, гар урлал, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалан борлуулж байсан иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button