Дархан Европын тэргүүн туршлага солилцох форум эхэллээ
Дархан Европын хотуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,боломжит хамтын ажиллагааны төслийн талаарх ойлголтоо нэгтгэх, ногоон хот, энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл болон туршлага солилцов.
Бүс нутгийн хоорондын болон үндэстэн дамнасан төслийн хамтын ажиллагааг тодорхойлох, эхлүүлэх зорилгоор Дархан Уул аймгийн орон нутгийн засаг захиргаа, үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, инновацын экосистемийг сайжруулах хүрээнд европын холбооны өндөр түвшины төлөөлөгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх түншлэлийг бэхжүүлэх эхлэл ийнхүү тавигдаж байна.
Найрамдал төслийн хүрээнд Дархан Уул аймаг Европын Холбооны хот, бүс нутгуудын тэргүүн туршлага болон шилдэг туршлагыг солилцох, шилжүүлэх замаар бүс нутгийн хоорондын бодлого, урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавихад чиглэж байна. Тэргүүн туршлага солилцох форум маргааш үргэлжилнэ.