Европын холбооны гурван хотын дарга хотынхоо тэргүүн туршлагыг хуваалцав – Цэц.МН
ДэлхийНийгэмХураангуй мэдээ

Европын холбооны гурван хотын дарга хотынхоо тэргүүн туршлагыг хуваалцав

Тогтвортой хотуудын ногоон хөгжил тэргүүн туршлага солилцох форумын 2 дах өдөр Турк, Словени, Хорват, Монтенегро зэрэг улсын хотын дарга нарын өөрийн улс хотынхоо хөгжлийн тэргүүн туршлагаас хуваалцах танилцуулга, санал солилцох уулзалтаар үргэлжлэв.

Монтенегро улсын Бар хотын дарга Дусан Райчевич Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тэтгэлэг сэдвээр мэдээлэл хийв. Тэрээр манай хот эмэгтэйчүүдийн энтрепренершип хөтөлбөр хэрэгжүүлж 2 жилийн хугацаанд 1500-2000 ажлын байр шинээр бий болгосон. Тэдгээрийн 75 хувь нь эмэгтэйчүүд манлайлж байна гэж онцлов.

Хорват улсын Риека хотын дарга Марко Филипович Төрийн үйлчилгээг цахимжуулах-Ухаалаг хот үзэл баримтлал сэдвээр мэдээлэл хийв. Риека хотын бүх иргэд системчилсэн карттай бөгөөд төрийн бүх үйлчилгээг авах боломжтой. Мөн иргэн бүрийн гар утсанд хотын бүхий л төсвийн зарцуулалтыг маш ойлгомжтойгоор харж болох аппликейшн суурилсан.

Словени улсын Аждовшина хотын дарга Тадеж Беоканин хувьд Хотын тогтвортой хөгжил сэдвээр мэдээлэл хийв. Өөрийн улсын ХАА чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байдлаар Дархан Уул аймагтай ойролцоо тул цаашид тэргүүн туршлага солилцох чухал сэдэв болохыг онцлов. Мөн тогтвортой хөгжил, тогтвортой өсөлтийг хэрхэн бий болгох болгож бүрдүүлэх тухай санал бодлоо хуваалцав

Словенийн хотын захиргаа, хотуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмина Видмар иргэдийн оролцоотой засаглалын талаар өөрийн оронд хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцав. Мөн хэрхэн ухаалаг хот болох талаар өөрийн хотын хэрэгжүүлж буй аргачлалаас танилцуулав.

Европын хотуудын дарга нар өөрийн хотынхоо хөгжлийн тэргүүн туршлагаас танилцуулан аймаг орон нутгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүстэй санал зөвлөмжөө хуваалцав.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button