Гэр бүлээрээ эхэлж байсан хоршоо өргөжиж эх орны өнцөг булан бүрд худалдан авагчтай болжээ
Монгол хонины ноосоор бүх насныхан аль ч улиралд өмсөж болох хөнгөн, дулаахан, эрүүл мэндэд ээлтэй гэр гадаагүй өмсөж болох өнгө алагласан исгий гутлыг Бадрах мишээл хоршооныхон үйлдвэрлэж байна.
Анх шат дамжлаг бүрийг нь гэрийн бүлийн гишүүн бүр хариуцан авч хамтын хөдөлмөрийн үр дүнд цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрхийн орлого олдог байсан бол цаг хугацааны явцад өргөжин тэлж хүмүүс цалинжуулж, олон өнгө, онцлог загварлаг бүтээгдэхүүнтэй болжээ.
Хүмүүс бидний өмссөн гутлыг хараад хаанаас авсан бэ гэж асуухад манай гэр бүл үйлдвэрлэдэг гэж хэлэх хамгийн гоё.Манай бүтээгдэхүүнийг гадуур өмсөөд явж байгаа хүмүүсийг харах үнэхээр гайхалтай мэдрэмж гэж Бадрах мишээл хоршоог үүсгэн байгуулагч О.Мөнхгэрэл баяр хөөртэй бидэнтэй хуучлав.
Хөдөлмөрөөрөө хоршин, хөгжилд дэвшилд тэмүүлж, эх орныхоо буянт малын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж байгаа хамт олны ажилд амжилт хүсье.