Хүнсний уулзвараас өргөөгийн уулзвар хүртэл зам засварын ажил эхэллээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хүнсний уулзвараас өргөөгийн уулзвар хүртэл зам засварын ажил эхэллээ

Дарханчуудын хувьд хүнсний уулзвараас өргөөгийн уулзвар хүртэлх замыг хамгийн их эвдрэл гэмтэлтэй зам засварлах шаардлагатай замуудын нэгээр нэрлэж ирсэн. Тэгвэл 2022 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд автозамын салбарт засвар шинэчлэлт хийх ажлуудын хүрээнд энэ замыг засаж эхэлсэн байна. Уг замын ажлыг “Шилдэг зам” ХХК хариуцаж 2022 оны 10-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Шилдэг зам ХХК-ийн инженер Э. Баярсайхан: Манай компанийн хувьд замын бүтээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай. Дархан-Уул аймагт анх удаагаа замын ажил гүйцэтгэж байна. Хүнсний уулзвараас өргөөгийн уулзвар хүртэлх 600 метрийн урттай 2 урсгалын 4 эгнээ замын ажил хийж байна.

Энэ ажлын хүрээнд явган хүний зам, ус зайлуулах шугам сүлжээний ажлууд, гэрэлтүүлэг, гэрлэн дохио хийгдэнэ. Замаа хүлээлгэж өгснөөс хойш 3 жилийн дотор баталгаат хугацааг хариуцан ажиллана гэв.

Бэлтгэсэн     Н.Эгшиглэн

 

Холбоотой мэдээлэл

Back to top button