Г.Гантулга: Эко Дом Хаус үнэ хямд, үр ашиг их
Сүүлийн жилүүдэд минимал хэв маяг, минимал хэрэгцээ гэх ойлголтуудыг дэлхийн хүн төрөлхтний амьдралын хэвшил, гэр орон сууцны дотор тохижилт, тавилга зэрэгтэй холбож ойлгох нь түгээмэл болсон. Амьдарч байгаа байраа ч тэр өөрт хамгийн их хэрэгцээтэй зүйлүүдээр тойруулан хүрээлүүлэх эко хэрэглээг эрхэмлэж байгаа энэ үед Эко Дом Хаусын хамт олон энгийн орон сууцнаас илүү загварлаг, монгол ахуйд төгс нийцэх загварын байшингуудыг иргэдэд танилцуулж байна.
Нүүдэлчин монголчуудын дэлхийд алдартай монгол гэрийн бөмбөрцөг хэлбэрийг агуулсан хэв маягийг орчин цагийн байшин барилгат шингээсэн Эко Дом Хаусын байшингууд хүний эрүүл мэнд, тав тух, хэрэгцээг хангахын зэрэгцээ эдийн засгийн хувьд хэмнэлттэй сонголт байж чадна гэж Эко Дом Хаусын хамт олон үзэж байна. Эко ноос компани дэлхийн шилдэг технологийг ашиглан хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.
Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн, хүний эрүүл мэндэд хоргүй, хонины ноосон дулаалга нь 2 давхар эсгий гэрээс 5 дахин дулаан хадгалах чадвартайг онцлон Эко Дом Хаус дулаалгын материал болгон хэрэглэж байна.
Г.Гантулга: Эко Дом Хаус нь барилгын хийцлэлийн хувьд хамгийн бат бөх газар хөдлөлт, хар салхи гэх мэт цаг агаарын хүчин зүйлд хамгийн тэсвэртэй хийцлэл гэдгийг манай хамт олон онцолж байна. Мөн дугариг бөөрөнхий хэлбэр нь цэлгэр саруул орчин бүрдүүлж өгөхөөс гадна, хонины ноосон дулаалга нь монгол хүний амьдралын хэв маягт тохирсон таатай тухлаг орчин бүрдүүлж байгаа юм.
Эко Дом Хаус нь 20м.кв-40м.кв мөн хэрэглэгчийн захилгаар 200м.кв хүртэлх хэмжээтэй баригдаж болох ба дотор давхруудын зохион байгуулалт болоод гадна загварыг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад тохируулан үйлдвэрлэх боломжтой юм байна.