Хоршоо хөгжүүлэх сангийн материал хүлээн авч байна
Дархан сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудаас цахимаар хүлээн авч байна.
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Хугацаа: 60 хүртэл сар
Зээлийн хүү: Жилийн 3%
Зээлийн хэмжээ: Хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж /ХХК, Нөхөрлөл/-д 50,0 хүртэл сая төгрөг
Зээлийн эргэн төлөлтийн хэмжээ: Сар бүр тэнцүү дүнтэй байна.
Зээлийн эргэн төлөлтийн нэмэлт нөхцөл: Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.
Дархан сумын ЗДТГ нь Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагаас 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд https://darkhan.da.gov.mn/archives/2887 цахим хаягаар хүлээн авна.
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:
1. Тус суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх; (нотлох баримт бичиг шаардлагатай)
2. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх; (Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг Хоршоог хөгжүүлэх санд байршуулна.)
4. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх; (нотлох баримт бичиг шаардлагатай)
5. Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
6. Гурваас доошгүй жил идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх.
Хоршоо, ЖДҮҮЭ-ийн боловсруулсан төсөлд тавигдах шаардлага:
1. Тус суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
2. Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
3. Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4. Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
5. Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
6. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
7. Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;
8. Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;
9. 7 ба 8 дахь шалгуур нь ЖДҮҮЭ-д хамаарахгүй.
Утас: 70375920, 99068780