Хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль: Ирэх сарын 1-нээс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулна. Олон улсын судалгаанаас тухайн насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцин хийснээр хүүхдийг шинж тэмдэг бүхий халдвар, хүндрэл, эндэгдлээс 90-95 хувь хамгаалж байна  гэсэн үр дүн гарсан.

5-11 насны хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр удаа “Комирнэти” (BNT162b2) вакцинаар дархлаажуулж, халдвараас сэргийлнэ. Хүүхдэд зориулсан найрлага агууламжтай.

Вакцины нэгдүгээр тунгийн хувьд сум, өрхийн эрүүл мэндийн нэгж дээрх дархлаажуулалтын цэгүүдээр дамжуулж хийнэ. Харин хоёрдугаар тунг сургууль, цэцэрлэг дээр түр цэг нээж, зохион байгуулна.  Тухайн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн зүйл байхгүй гэдгийг анхааруулъя” гэж мэдэгдэв.

Бэлтгэсэн    Н.Эгшиглэн

Холбоотой мэдээлэл

Back to top button