Б.Гэрэлмаа: Японд мэргэжил дээшлүүлээд ирэхдээ түр ажлын байр олгож байсан ХХҮГ-таа ажиллана

Манай улсын хувьд тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй залуучуудын хөдөлмөр эрхлэлт. Манай улсын 18-34 насны залуучуудын 52% нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа ч тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй нэг үндэслэл болсоор ирсэн. ХНХЯ-наас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Б.Гэрэлмаагийн хувьд уг хөтөлбөрт хамрагдсан. Одоогоор аймгийнхаа ХХҮГ-т түр ажлын байртай болжээ.
Түүний хувьд япон хэлний багш мэргэжилтэй. Японд магистр хамгаалах зорилготой гэж ярив. Эргэж ирээд сургалтад хамруулж, түр ажлын байраар хангасан Дархан-Уул аймгийнхаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстээ ажилд орно. Олон зүйлийг суралцаж нутагшуулахын тулд орон нутагт ямар асуудал тулгамдаж байгааг сайн судалж байгаа гэж ярьж байсан юм.
Б.Гэрэлмаа ажил олдохгүй байна гэх залуус олон болсон нь харамсалтай. Цалингаа голохгүй, олдсон ажлыг хийж чадвал ажлын байр байна гэдгийг онцолж байв.
Бэлтгэсэн Н.Эгшиглэн