НийгэмХураангуй мэдээ
Байшин төсөлд шалгарсан гурван өрхийн сэтгэл догдлом хором
Байшин төсөлд шалгарсан өрхүүдийн хувьд өөрийн эзэмшлийн хашаандаа барилгын материалаа хүлээн авснаас хойш нэг сарын хугацаанд байшингаа барьж дуусгах юм. Залуу гэр бүлүүдийг өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлэх, Захын гэр хорооллын өрхүүдийн амьдралыг сайжруулах, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилготой залуучуудын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд байшин төслийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөө орон нутаг” төсөл хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.