Төвийн бүсийн залуучуудын чуулган боллоо
Монголын залуучуудын холбооноос төвийн бүсийн чуулганыг 2022 оны 7 сарын 30-31-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын “Дүнжингарав бөхийн дэвжээ”-нд зохион байгууллаа.
Тус чуулган нь 17 жилийн дараа болж байгаа нь онцлог бөгөөд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 300 гаруй залуучууд чууллаа. Үүнд Дархан-Уул аймгаас 50 гаруй залуучууд оролцон үзэл бодлоо илэрхийлэн, туршлага солилцов.
Энэхүү чуулганаар салбар бүрийн төлөөлөл залуусаар дамжуулан нийслэл болон орон нутаг дахь залуучуудын оролцоо, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг зорьсон гэж зохион байгуулагчид онцолж байв.
Чуулганы оролцогчид олон асуудлын талаар үзэл бодлоо хуваалцан, санал солилцож Эв нэгдлээр манлайлъя уриан дор төвийн бүсийн чуулганаа хоёр өдрийн турш зохион байгуулж өндөрлөв