Эзэнгүй СӨХ, СӨХ-гүй байрууд, амьтнаар дүүрсэн подвалын асуудлуудыг хэзээ шийдвэрлэх бэ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Эзэнгүй СӨХ, СӨХ-гүй байрууд, амьтнаар дүүрсэн подвалын асуудлуудыг хэзээ шийдвэрлэх бэ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 216 орон сууц 777 орцтой. Тэднийг 41 СӨХ харьяалж үйл ажиллагаа явуулдаг байна. Дээрх СӨХ-үүдийн долоо нь эзэнгүй, үлдсэн нь эзэнтэй ч олигтой ажилладаггүй гэж шүүмжлүүлж ирсэн.Сайн ажиллаж байгааг нь ганц нэгээр нэрлэж болох ч улаан шоргоолж, золбин муур, нохой бөөс гээд шийдвэрлэх олон асуудлууд зоорийн давхарт үржиж, олширсоор байна. СӨХ дангаараа шийдэх боломжгүй асуудлыг захирагчийн ажлын албанд хандаж, сум аймгаас тус дэм аваад ч болов оршин суугчидтайгаа хамтдаа нэг мөр цэгцлэх хэрэгтэйг олон жил ярьсан ч өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүрэгтэй засварчид зоорийн давхарт ажиллах явц нохой бөөснөөс эхлээд сөрөг хүчин зүйлс ажил удаашруулж байгаа хэлж байгаа нь асуудал өндрөө авсаныг илтгэж байна.

Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил: Дээрх асуултад бидний зүгээс СӨХ-д чиглэл өгсөн, хариуцсан байрны зоорийн давхарт ариутгал халдваргүйтгэл хийгээд нүхнүүдийг бөглөх. Орон сууцны хороолол бүхий байруудын багийн дарга нарт энэ чиглэлийн ажлуудыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллаж өгөхийг мэдэгдсэн. Бид яг одоо ариутгал хийгдэх гээд төлөвлөгөө гараад байна.Орц хонгилд долоо хоногт нэг удаа, зоорийн давхарт улиралд нэг удаа ариутгал хийх.Мөн зоорийн давхрыг эзэнтэй болгоно. Зоорийн давхрын нүхийг бөглөх төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх тендер зарлагдсан ч гүйцэтгэгч санал ирүүлээгүй байна гэв.

Холбоотой мэдээлэл

Back to top button