Засварчид, слесариуд нохой бөөстэй, бохир хальсан орчинд цаг хугацаатай уралдан ажиллаж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Засварчид, слесариуд нохой бөөстэй, бохир хальсан орчинд цаг хугацаатай уралдан ажиллаж байна

Орон сууцны байруудын дулааны шугамын шинэчлэлт, өргөтгөлийн ажил, зуны их засварын үеэр хэд хэдэн хүндрэлтэй нөхцөл байдал компанийн засварчид, слесариудад нүүр тулаад байгаагаа хэлж байна. Нийтийн эзэмшлийн орон сууцны зоорийн давхар буюу подвалд нохой бөөс их хэмжээгээр үүрлэж ажлаа хийх явцад хазуулах цаашлаад халуурсан тохиолдлууд ч гарсан байна.

“ДДС” ТӨХК-ийн засварчид, слесариуд өвлийн бэлтгэл ажил, зуны их засварын ажил үйлчилгээг явуулахын тулд нохой бөөстэй подвалд хор цацаж хэсэг хугацааны дараа орж ажиллаж байгаа ч энэ нь тийм ч үр дүнтэй биш эрүүл мэндээрээ хохирч байгааг хэллээ. Бохир нь хальсан подвалууд, подвал нь цоожтой СӨХ эзэнгүй байруудад байгаа нь хүндрэл үүсгэж байгаа ч төлөвлөгөөт хугацаандаа ажилаа гүйцэтгэхийн тулд амьтан шавьтай зоорийн давхарт ажиллаж байна гэсэн юм.

Ажилчдын ажиллах хэвийн нөхцөл, орчныг бүрдүүлэх үүднээс холбогдох байгууллага, СӨХ-үүдэд ханддаг боловч олон жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй, хариуцах эзэнгүй удаж байгаа гэв.

Хүн хөдөлмөрлөх явцдаа эрүүл мэндээ эрсдэлд оруулах учиргүй

Холбоотой мэдээлэл

Back to top button