Танилц: 100%-ийн Тэтгэлэгт хөтөлбөрүүд №1
Gates Cambridge-ийн тэтгэлэгт хөтөлбөр:
Энэхүү тэтгэлэг нь дэлхийн шилдэг их сургууль болох Кембридж-д 100% тэтгэлэгтэй, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг олгож байгаа юм.
Тавигдах шаардлага:
- Их Британиас бусад орны иргэншилтэй байх
- Доктор, магистр, өдрийн ангид суралцахаар бүртгүүлсэн байх
- Англи хэлний мэдлэг зохих шаардлагыг хангасан байх. (IELTS Ерөнхий оноо-7,5 , TOEFL iBT Ерөнхий оноо-110)
Тэтгэлгийн хэмжээ:
- Сургалтын төлбөр
- Нэг хүний хэрэглээний зардал
- Ирж буцах онгоцны зардал
- Визний зардал
Бүртгэл 2022 оны 09 сарын 15-д нээгдэж 2022 оны 12 сарын 01-д хаагдана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://www.gatescambridge.org/apply/timeline/?fbclid=IwAR30FX8rtllMbgZ9QkrbvxnecaI5Ay2wW5egfUZkPZhErUstsaDp7ltbA6U
Отаго Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр:
Отагогийн их сургууль нь Шинэ Зеландын шилдэг их сургууль гэдгээрээ алдартай. Суралцагчдын 85% нь 100 гаруй орноос ирсэн гадаад оюутнууд юм.
Бакалаврын тэтгэлэг:
- Олон улсын оюутнуудад зориулсан Vice-Chancellor тэтгэлэг: Отагогийн их сургуульд өмнө нь элсэж байгаагүй, бүтэн жилийн бакалаврын сургалтанд хамрагдахаар төлөвлөж буй оюутнуудад зориулсан 10000NZD$ өртөгтэй тэтгэлэг юм.
- Отаго их сургуулийн тэтгэлэг: Отагогийн их сургуульд өмнө нь элсэж байгаагүй, бүтэн цагаар, бүтэн жилийн бакалаврын сургалтанд хамрагдахаар төлөвлөж буй оюутнуудад зориулсан тэтгэлэг.
- New Frontiers тэтгэлэг: Шинэ Зеланд болон бусад оронд ахлах сургуулиа төгссөн бүх оюутнуудад нээлттэй. Тэтгэлгийн хэмжээ: 4000NZD$ хүртэлх сургалтын төлбөр.
Магистрын тэтгэлэг:
- Отагогийн их сургуульд сонгогдсон төгсөлтийн дараах хөтөлбөрт хамрагдаж, оюутны хотхонд, онлайнаар эсвэл танхимаар суралцаж буй оюутнуудад зориулсан тэтгэлэг. Тэтгэлгийн үнэ: 10000 NZD$ хүртэлх тэтгэлэг.
- Судалгааны магистрын хөтөлбөрт элсэн суралцах олон улсын оюутнуудад зориулав. Тэтгэлгийн үнэ: 16000 NZD$ хүртэлх тэтгэлэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://www.otago.ac.nz/future-students/fees-and-scholarships/scholarships/index.html?fbclid=IwAR1aOcfmqCJaCw5ZH2CYmXpSq5T5Jf6uVwpE7YSKPKD3jT0lWkbe-O11NrM
Япон улсын Токио сангийн тэтгэлэг:
Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар та зөвхөн суралцах хугацаанд дэмжлэг аваад зогсохгүй төгссөний дараа “Sylff Association” гишүүн болж 5000-100000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэгтэй олон хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
Мэргэжил: Төрийн удирдлага
Суралцах хугацаа: 1.5 жил
Суралцах хэлбэр: Өдрийн анги
Сургалтын төлбөр: 100%-ийн тэтгэлэг
Тавигдах шаардлага: Их, дээд сургуулийн бакалаврын зэргийн сургалтыг 3.2-с доошгүй голч дүнтэй төгссөн байх TOEFL-ын 450, эсвэл IELTS-ын 4.5, түүнээс дээш оноотой дүйцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх Тэтгэлэгт сургалтад хамрагдах хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөн танхимын сургалтад бүрэн хамрагдаж, бие даан эрчимтэй суралцах боломжтой байх 35-с доош настай байх
Бүрдүүлэх материал:
- Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Бакалаврын зэргийн диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх, энэ тохиолдолд ТҮЦ машины лавлагаа шаардлагагүй)
- Бакалаврын дипломын лавлагааг ТҮЦ машинаас авч, хавсаргах (ТҮЦ машины лавлагаагүй бол бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу)
- Суралцах зорилгыг тодорхойлж бичсэн эсээ монгол, англи хэлээр Элсэхийг хүсэгчийн мэдлэг боловсрол, хувийн зан чанарыг тодорхойлсон багш, эсвэл удирдах ажилтны тодорхойлолт, санал дүгнэлт 3*4 хэмжээтэй 2 хувь зураг
- Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (Худалдаа Хөгжлийн Банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргах)
Элсэлтийн шалгаруулалт:
Бүртгүүлсэн иргэдийг дараах үзүүлэлтээр сонгон шалгаруулж элсүүлнэ. Үүнд: Англи хэлний шалгалтын дүн Суралцах зорилгын эсээ Шалгуулагчтай хийсэн элсэлтийн комиссын гишүүдийн ярилцлагын дүн Удирдлагын академийн SYLFF-н Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрээр элсэлтийн комисс байгуулна. Элсэлтийн комисс нь шалгаруулалт хийх бөгөөд элсэх боломжтой элсэгчдийн жагсаалт гаргана. Энэхүү жагсаалтыг SYLFF-н Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулах ба Зөвлөл нь SYLFF хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Токио санд танилцуулна.
Элсүүлэх эцсийн шийдвэрийг Токио сан гаргана. Бүртгэлийн хугацаа: Элсэхийг хүсэгчдийг 2022 оны 09 дүгээр сарын 05-аас 09 дүгээр сарын 15-ны ажлын өдрүүдэд 9.00-12.30, 13.30-17.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ. Элсэлтийн шалгалт: 2022 оны 09 дүгээр сарын 17-ны БЯМБА гарагт 09.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байранд зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://www.sylff.org/support_programs/?fbclid=IwAR1pC5FhdK_J7l47yCs20inhF3–IMRu0NIoL7kkurTWOGXUv7c0XwgwW1c
Уншигч та бүхэнд гадаад, дотоодын их сургуулиудын сургалтын төлбөрийн тэтгэлгийн талаар мэдээлэлүүдийг тогтмол хүргэх болно.