Р.Оюунцэцэг: Хашаандаа зэрлэг биш цэцэг ногоо ургуулж, орлоготой бас тухтай амьдрах боломж байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Р.Оюунцэцэг: Хашаандаа зэрлэг биш цэцэг ногоо ургуулж, орлоготой бас тухтай амьдрах боломж байна

Алга дарам газрынхаа үр шимийг хүртэж чадвал хүн бүрд амьдралдаа өнгө нэмж, орлого хуримтлуулах боломж бий гэж иргэн Оюунцэцэг ярьж байна. Хашаандаа 20 орчим нэр төрлийн нарийн ногоо, жимс, цэцэг тарьж хүмүүст хашаандаа шарилж биш цэцэг, ногоо ургуулахыг уриалж буй түүнийг танилууд нь органик Оюунаа гэдэг. Нас хүйс, мэргэжил боловсрол хамаарахгүй орлого олж болох цаашлаад өөрийнхөө хайртай хүмүүсийн жилийн хэрэгцээний амин дэмийг бэлтгээд өгөх боломж бол хүссэн ногоогоо тарьж ургуулах гэж тэрээр ярьж байв.

Р.Оюунцэцэг: Ногоо тарина гэхээр хүмүүс их ажилтай л гэдэг. Эсвэл би өдөржин завгүй л гэх юм. Үнэндээ та өдөржин ширээний ард суудаг, олон асуудлыг шийдвэрлэдэг ажилтай бол харин ч ногоогоо арчлах нь амралт болно. Нүд баясгаж сэтгэл сэргээх мэдрэмжийг амьд байгаль цэцэг навч, өөрийн гараар бүтээсэн бүхэн бидэнд өгдөг.

Тиймээс айл бүр хашаагаар зэрлэг биш цэцэг, ногоо ургуулж хашаагүй нь айлын хашааны буланд ч болтугай хэрэгцээнийхээ ногоо тариад авчихдаг бол зөвхөн бид төдийгүй ирээдүйнхээ эрүүл мэндэд хийж байгаа том хөрөнгө оруулалт болох юм.

Хашаандаа тарьсан модноосоо үхрийн нүдний цай, булцуут цэцгийн цай, бөөрөлзгөнөтэй цай хийгээд өвөлжин хэрэглэдэг, ногоогоороо эко амтлагч хийж зах зээлд борлуулдаг энэ эмэгтэй хөдөлмөрлөж чадвал нас бол зүгээр л тоо юм гэж хэлж байлаа.

     

Ногоо үнэтэй байна, орлого олох боломж хаана байна гэх нийтлэг асуудалд зүгээр л багахан цаг зарцуулаад үр дүнг нь хүрт. Хөдөлмөрлөж чадвал хашаандаа тарьсан ургацаас өдөрт 30.000-500.000 хүртэлх орлого олох боломжтой. Хашаагаа зэрлэгт бариулаад суулгүй үржил шимийг нь ашиглан эрүүл хүнсээ бэлтгэх хэрэгтэй гэж байсан юм.

      

Холбоотой мэдээлэл

Back to top button