МУ-ын зөвлөх инженер М.Бадамдорж: Өөрийн барьсан хорооллууддаа өндрөөс харах тэр л мэдрэмж хамгийн гоё – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

МУ-ын зөвлөх инженер М.Бадамдорж: Өөрийн барьсан хорооллууддаа өндрөөс харах тэр л мэдрэмж хамгийн гоё

Барилгыг газрын хөрсөнд гагнаж, өндөрт сүндэрлүүлэхээс эхлээд олны нүдэнд харагдаж, гарт баригдах хүртэл нүсэр их бүтээн байгуулалтыг энэ салбарт ажиллаж байгаа хүн бүхэн үүрч ирсэн.МУ-ын зөвлөх инженер М.Бадамдорж гуайн хувьд их барилгын салбартай амьдралаа холбоод хагас зуун жилийг үдсэн ч өнөөдөр ч залуу үеийнхэндээ зааж сургаж, зөвлөн тусалж явна.

М.Бадамдорж: Найрамдлын хотдоо ирээд хээтэй хорооллын зарим байруудаас эхлээд хамт олныхоо хүчээр олон арван орон сууцны барилгуудыг барьсан байна. Хамгийн сүүлд гар бие оролцсон хороолол парк таун. Өнөөдөр ч 10 давхарт орон сууц барихад зөвлөн туслаад ажиллаж байна.Хамгийн гоё нь өөрийн барьсан хорооллууддаа өндрөөс харах тэр л мэдрэмж байдаг даа.

Амьдралынхаа 50 гаруй жилийг барилгын салбарт зориулсан Бадамдорж гуай өнөөдөр 70 насны босго алхсан ч залуустай мөр зэрэгцэн их барилгын салбартаа ажиллаж, залуучуудад зөвлөн туслах замаар ур чадвараа өвлүүлж байна. Улс орны өнгө төрхийг илтгэж,олон зууныг элээх барилга байгууламжийг сүндэрлүүлж байгаа барилгачин хамт олны ажлын мөр цагаан билээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button