Бага насны хүүхэд төөрч алга болох, гол мөрөн тогтоол усанд живж осолдох дуудлага бүртгэгдэж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Бага насны хүүхэд төөрч алга болох, гол мөрөн тогтоол усанд живж осолдох дуудлага бүртгэгдэж байна

Хичээл сургууль амарсантай холбогдуулан бага насны хүүхэд төөрч алга болох, гол мөрөн тогтоол усанд живж осолдох, өндрөөс унах, барилга байгууламж орон сууцны дээвэр, хонгилд тоглох, траншейны нүхэнд унаж осолдох зэрэг дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, хамтарсан багууд хамтран хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хяналт шалгалтын ажил явуулж байна.

Эргүүл хяналт шалгалтын хүрээнд:
  • Хүүхдийн тоглоом болон, тоглоомын талбайн орчныг стандартын дагуу тохижуулсан эсэхэд хяналт тавих
  • Хүүхдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гол мөрөн, усны эрэг, зам дагуу эргүүл хяналт тавих
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээх, цоожлох зэрэг болгоомжгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх
  • Орон сууцны дээврийн таг, траншейны нүх, цахилгаан утасны аюулгүй байдал хангасан эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button