Хонгор сумын төвөөс гэр хороолол чиглэсэн авто замын ажил хийгдэж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хонгор сумын төвөөс гэр хороолол чиглэсэн авто замын ажил хийгдэж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хувьд энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр хийж хэрэгжүүлэх юм байна. Зам дагаж хөгжил гэж үгийн илэрхийлэл болгож жил бүр авто замын засварын ажилд анхаарч бүтээн байгуулалтын эхэнд эрэмбэлж байгаа гэв.

Гэр хорооллын чиглэлд гэрэлтүүлэг хийсэн авто замын бүтээн байгуулалт хүлээлт үүсгээд байсан бол орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар дээрх замын ажлын эхний хэсгийн энэ жилдээ ашиглалтад оруулахаар Өргөн говь ХХК тендер шалгарсан өнөөдрийн байдлаар ажил 40 хувьтай байна.

Тус компанийн ерөнхий инженер Г.Дэлгэрмаа: 545,8 сая төгрөгийн санхүүжилттэй 0.4км замын далан, шугам хоолойн ажил хийгдэж байна. Уг замыг график хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Дугуйн зам, явган хүний замыг хамт хийнэ.

Хонгор сумын төрийн банкны уулзвараас гэр хороолол хүртэлх энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх жилийн төсөвт суулгаж дуусгахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button