Эрүүл мэндийн ажилтны өдөр бол зүгээр нэг баяр биш, хүндэтгэлээ илэрхийлэх өдөр
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас энэ сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан.
Дархан-Уул аймгийн эмнэлгийн ажилтнуудыг баярт яаралтай тусламжийн автомашин бэлэглэн, шагнал урамшуулал гардуулсан салбарын сайд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж байгаад талархал илэрхийлээд нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарч байгааг онцлов.
Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад төрийн болон салбарын шагнал гардуулж хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Олон хүмүүсийн хувьд Эрүүл мэндийн ажилтны өдөр бол зүгээр нэг баяр биш, хүн бүр эмнэлгийн ажилчдад хүндэтгэл, хүндэтгэлээ илэрхийлэхийг хичээдэг эв нэгдлийн өдөр. Эмч, сувилагч байх нь хамаагүй энэ салбарт ажиллаж байгаа хүн бүхэн бидний эрүүл мэндийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байгаа учир талархал илэрхийлэх өдөр юм.