Дархан-Шарын гол чиглэлийн авто зам бүрэн ашиглалтад ороход 8.7км дутуу байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан-Шарын гол чиглэлийн авто зам бүрэн ашиглалтад ороход 8.7км дутуу байна

Дархан талаас Аргалын гарам хүртэл 22,9 км асфальт хучилтыг Анандын зам ХХК хийж гүйцэтгэсэн байна. Шарын гол талаас 18км асфальт хучилттай авто замтай нийлэхэд 8,7км замын ажил үлджээ. Энэ ажлыг Зам замын байгууламж гүйцэтгэхээр ажиллаа эхлүүлээд байна. Тэдний хувьд Аргалын гарамд 7метр урттай төмөр бетон гүүрийг ажлыг хийж байна. Гүүрийн ажил 95 хувьтай байна.

Бараа материалын хомсдол, тэр дундаа цемент дутагдал үүсэхгүй бол Дархан Шарын гол чиглэлийн зам 11 сарын 30 ашиглалтад орно гэж замын компани зүгээс мэдээлж байна.

Зам барилгын ажлуудын оргил ачааллын үед цементийн хомсдол үүсэж байгаа нь ажил удаашралтай хугацаанд нь хүлээлгэн өгөхөд нөлөөлнө гэж манай сайтын замын тухай цуврал мэдээлэл бэлтгэхэд үед замын компаниудын зүгээс хэлж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button