НийгэмХураангуй мэдээ
Европ-Дарханы инновац энтрепренершип төвийн үйлчилгээнд хамрагдах ААН, иргэдийг бүртгэж байна
Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх НАЙРАМДАЛ төслийн хүрээнд инновац энтрепренершип төв үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Үүнд:
- Цаашид тогтвортой хөгжих боломжтой бизнес эрхлэгч
- Бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэгч
- Гарааны бизнес эрхлэгч
- Шинэ санаа бүхий иргэн оролцох боломжтой.
ААН, биенес эрхлэгчид төсөлд хамрагдсанаар:
- 100 аж ахуй нэгжийг сонгон олон улсын түвшний бизнесийн сургалтад хамруулна.
- Сургалтад оролцогчдоос 10 аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд 70,000,000 хүртэлх төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлнэ.
- Европын улсуудад туршлага солилцох бизнес аялалд хамруулна.
- Бүртгэлд хамрагдсан оролцогчдод дундын оффисоор үйлчилнэ.
- Гадаад түнштэй хамтран ажиллахад зуучлах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлж ажиллана.
Бүртгэл: www.eudarkhan.mn цахим хуудаст байршсан линкээр 2022 оны 8 сарын 29-ний 17 цаг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99891207, 88713710
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХААИС-ийн АЭБС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац, энтрепренершип төв