НийгэмХураангуй мэдээ
Шинжлэх ухаан, технологи, инновацийн үзэсгэлэнд 40 гаруй ААН, байгууллага оролцож байна
Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, мэдээллийн технологийн орчин үеийн чиг хандлагыг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” форум, үзэсгэлэн 8 сарын 18-19 өдрүүдэд Залуучууд театр болон Найрамдал талбайн урд болж байна.
Экспо-үзэсгэлэнд АR VR MR код роботик, инженеринг байгалийн шинжлэх ухаан, үнэлгээний программ хангамж, хөтөлбөр зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг дэвшилтэт технологиудыг танилцуулж байна.
Мөн Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага болон хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга явагдаж байна.