НийгэмХураангуй мэдээ
Танилц: Дараах 13 их, дээд сургуулийг хааж, төрийн өмчийн 8 сургуульд 20 их сургуулийг нэгтгэлээ
Засгийн газрын тогтоолоор 13 их, дээд сургуулийг хааж Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын тоо 67 болж буурсан тухай БШУЯ-аас мэдээллээ. Мөн төрийн өмчийн найман их сургуульд бусад боловсролын 20 байгууллагыг нэгтгэлээ.
Дараах 13 их, дээд сургуулийг хаалаа:
- Газарчин дээд сургууль
- Зүүн хүрээ коллеж
- Маргад дээд сургууль
- Монголын менежмент, технологийн дээд сургууль
- Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
- Номэра дээд сургууль
- Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
- Түшээ дээд сургууль
- Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
- Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
- Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
- Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Дээрх сургуулиудад 163 багш ажиллаж, 1,567 оюутан суралцаж байсан.
Дараах найман их сургуульд бусад боловсролын байгууллагуудыг нэгтгэсэн:
ШУТИС-ийн харьяанд:
- Эрдэнэт цогцолбор дээд сургууль
- Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
- Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль
- Политехникийн коллеж
МУИС-ийн харьяанд:
- Завхан аймаг дахь салбар сургууль
- Ховдын их сургууль
- Дорнодын их сургууль
- Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль
- Улаанбаатарын их сургууль
ХААИС-ийн харьяанд:
- Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
- Баянхонгор аймаг дахь салбар сургууль
АШУҮИС-ийн харьяанд:
- Говь-Алтай аймаг дахь салбар сургууль
- Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
- Дорноговь аймаг дахь салбар сургууль
МУБИС-ийн харьяанд:
- Архангай аймгийн багшийн сургууль
- Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
Монгол Улсын Консерваторын харьяанд:
- Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд:
- Цэргийн хөгжмийн политехникийн коллеж
- Батлан хамгаалахын МСҮТ
Дотоод хэргийн их сургуульд:
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв