Б.Дарханбаатар: Эзэмшсэн мэргэжил минь өрхийн бизнес болж өргөжихөд хүүхдүүд минь тусалсан
Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа өөрийн мэргэжлээрээ бусдыг сургаж, өнгөтэй манлайлж явна гэдэг юутай эрхэм. Гагнуурчин мэргэжилтэй түүний хувьд гэртээ төмөр ширээ хийсэн цагаасаа эхлэн хүмүүсийн захилгаар ажиллах болжээ.
Хашааныхаа нэг буланг ажлын байр болгоод хамтран ажиллах хүн хайж зар тавьсан ч сэтгэл нэгдэж, гар нийлээд хөдөлмөрлөх хамтрагчаа олоогүй байна. Урам хугарах үе байсан ч урагшлах хүсэлдээ хөтлөгдсөн аавынхаа ажилд тус дэм болж байсан хөвгүүд нь өнөөдөр мэргэжлийг нь өвлөхөөр суралцаж сайн хамтрагчид болжээ.
Хөвгүүддээ цалинг нь цагт нь олгоно. Тэд маань өөрсдийн хөдөлмөрөөр хэрэгцээгээ хангаад дүү нарт илүүчилдэг дээ гээд инээмсэглэх энэ аавын хувьд өөрийн мэргэжлээ өрхийн бизнес болгож, үр хүүхдэдээ өвлүүлэн сургахын зэрэгцээ, МСҮТ-ийн суралцагчдад дадлага хийлгэж ур чадвараа хуваалцдаг байна.
Суух завгүй өдөржин л зогсоод ажилладаг. Тэр нь хамаагүй хурдан байдаг. Хэдхэн жилийн дотор чамгүй олон үйлчлүүлэгчтэй боллоо. Хүний захиалгыг цагт нь, чанартай хийж өгөх хүсэл зорилго минь маргаашийн намайг бүтээдэг гэж ярих.
Том хүү нь удахгүй гагнуурчин мэргэжлээр төгсөнө. Сайн гагнуурчин болох шинжтэй гэж ажлын амтанд сургасан аав нь бахархан ярьж сууна.
Захиалга бүрийн ард хамтдаа гарч, гэр бүлийнхээ мөрөөдлийн маргаашийг хамтдаа бүтээлцсэн гагнуурчин аавын хөдөлмөрийн түүхийг товч хуваалцлаа.