Сурагчид хоёр хэл эзэмшиж, сурагч солилцоогоор суралцаж байгаадаа баяртай байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сурагчид хоёр хэл эзэмшиж, сурагч солилцоогоор суралцаж байгаадаа баяртай байна

19-р сургуулийн 10 ангийн сурагч Нандин-Эрдэнэ, Айгерем:

Бид хоёр 5 жилийн хугацаанд герман хэл суралцсан. Олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Олон улсын Герман хэлний А1 түвшиний шалгалтаа сайн өгсөн.

 

Бид А1 түвшиний шалгалтаа өгөөд өнгөрсөн зуны 7 сард Герман улсын Франкфурт болон Берлин хотод 100%-ийн тэтгэлэгээр хэлний бэлтгэлд хамрагдаад ирсэн. Энэ хэлний бэлтгэлээр дамжуулан бусад орны хүүхдүүдтэй хамт Герман хэлийг хичээнгүйлэн суралцаж, мэдлэгээ дээшлүүлж, хүрээллээ тэлсэн. Мөн Герман улсын ёс заншил, соёл урлагтай танилцан амьдралын хэв маягаас суралцаж мөн үзэсгэлэнт газруудтай нь танилцаад эх орондоо ирсэндээ баяртай байна.

19-р сургуулийн 12 ангийн сурагч Анударь, Сод-Уянга:

2023 оны 5 сард 14 хоногийн хугацаанд багшийн хамт Япон улсад дадлага аялалд хамрагдахаар болсон баяртай мэдээг хичээлийн шинэ жилийн өдөр сонссондоо баяртай байна. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуульд суралцсанаар гадаад суралцах олон олон шинэ боломж байдаг болохоор сурагчид сэтгэл хангалуун суралцдаг.

19-р сургуулийн 12 ангийн сурагч Төгөлдөр, Маралгоо: Бид 19-р сургуульд 12 дах жилдээ суралцаж байна. Бидний сургууль бол мэдлэг хуримтлуулан, олон шинэ боломжийг олж авах газар гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ сургуульд суралцсанаар бид Япон, Америк, Герман улсад сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцах боломжтой болдог.

Манай сургуулийн 30 дах хичээлийн шинэ жил болж байна. Сургуульдаа бид англи, япон, герман хэлнээс сонгон суралцаж 12-р анги төгсөхдөө хоёр хэлтэй төгсдөг. Жилээс жилд хүүхдүүдийн сурлагын чанар дээшилж байгаад баяртай байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button