Г.Уянга: Амьдралд ойрхон мэргэжил амжилтын үзүүрт хөтөлнө
МСҮТ л гэхээр сурлагагүй, боломжгүй бараг л хүсэл мөрөөдөлгүй хүүхдүүд ордог гэж үзэх утгагүй ойлголт нэг хэсэг нийгэмд байсан. Миний л бодлоор эцэг эхийнхээ үүрсэн ачааг нэмэхгүй бор зүрхээрээ төлбөргүй сураад сайхан мэргэжилтэй болох гоё боломж гэж боддог. Би 2019 онд засал чимэглэлийн анги төгссөн.
Сургууль минь үнэхээр материаллаг бааз сайтай, практик дадлага хийх орчинтой. Яг л ажлын талбарт гарсан мэт нөхцөлд бид багш нараасаа суралцдаг байсан. Суралцах хугацаандаа ажилласаар л байгаад төгссөн. Сургуульдаа ч засал чимэглэл хийж дүнгээ гаргадаг байв. Ер нь манай сургуулийн бүх л мэргэжлээр төгсөгчид сургуульдаа ямар нэг бүтээл хийж өгөөд төгсдөг
гэж зүрх сэтгэлийнхээ гүнээс сургуулиараа бахархан ярьсан Г.Уянга төгсөөд л сургуультайгаа хамтран ажилладаг Best сургалтын төвөөр зуучлуулан Япон улсад очиж одоо ч ажиллаж байгаа. Гэрээгээ сунгах гэж ирэхдээ багш нартайгаа уулзаж талархал илэрхийлж, одоо сурч байгаа дүү нартаа боломж үргэлж бий, сайн суралцах л хэрэгтэй. Орон нутагтаа, үнэ төлбөргүй суралцаад олж авсан мэдлэг чадварыг аль ч оронд өндрөөр үнэлэх нь үнэхээр урамтай. Бид маш ур чадвартай багш нараар, материаллаг баазтай орчин суралцдаг юм шүү, Сайн суралцаарай гэж захиж байв.