Б.Азжаргал: Өөрийн чадах зүйлээрээ хүмүүст туслах нь миний нийгэмдээ оруулж буй хувь нэмэр – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Б.Азжаргал: Өөрийн чадах зүйлээрээ хүмүүст туслах нь миний нийгэмдээ оруулж буй хувь нэмэр

Азжаргал охин 11-р ангид сурдаг. Чөлөөт цаг хомсхон ахлах ангийн сурагч охин хичээлдээ сурч, гэрийн даалгавраа хийхийн хажуугаар бага ангийн сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор сургалт явуулахаар шийдвэрлэсэн байна.

Хүүхэд бүрийн амьдралын түвшин харилцан адилгүй байдаг. Хэн ч санхүүгийн боломж бололцоогүйгээсээ суралцах хүслийн галаа бөхөөж болохгүй. Боловсролыг хүүхэд бүр тэгш хүртэхэд миний зүгээс чадах зүйл бол өөрийн сурснаа хуваалцах. Энэ бол нийгэмдээ оруулж буй сурагч миний хувь нэмэр гэх тэрээр чадах зүйлээрээ бусдад туслахыг уриалж байсан юм.

Од цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Азжаргалын санаачлан эхлүүлсэн англи хэлний сургалтын анхны элсэлт арван хүүхэдтэй хичээллэж эхэллээ. Түүний хувьд анхны шавь нараа ийнхүү хүлээн авч сарын хугацаанд хичээллэхээр төлөвлөсөн бөгөөд илүү үр өгөөжтэй хэлбэрээр үргэлжлүүлэн зааж чиглүүлэх болно гэсэн юм.

Үнэ төлбөргүйгээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгод нь бага ангийн дүү нараа хөтөлж байгаа охины мөрөөдөл том. Түүний эрдэм мэдлэг түгээх зам дардан байж, олон хүүхдүүдийн зүрх сэтгэлд гэрэл асаах болтугай.

Холбоотой мэдээлэл

Back to top button