Уранчимэг: Миний ажил их л буянтай, ариун үйл гэж боддог – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Уранчимэг: Миний ажил их л буянтай, ариун үйл гэж боддог

Гандангийн зул баригчаар 13 жил ажиллаж, өдөр бүр хэдэн зуун зулын гол ороодог ажлаасаа шантарч байгаагүй гэж Уранчимэг бидэнтэй хуваалцлаа. Анх хоёулаа нийлж өдөржин ороогоод ч амжихгүйн дээ гэж бодох үе байсан.

Одоо бүгдийг ганцаараа хийгээд сурчихсан. Бусдад буян түгээж, өөртөө буян үйлдэж байгаа ажилдаа дуртай. Зулын гэрэл бол харанхуйг гийгүүлж, зам мөр гаргаж, замын саадыг арилгах гэрэл гэгээ гэж боддог.Ингээд бодохоор миний ажил их л ариун үйл юм даа гэв.

Зуун найм, дөрвөн мянга гээд олон өдрөөр барих зул ч бий. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд түүний гар зулын цогц, голын хөвөн, тосны данхтай зууралдаж өнгөрсөн байна. Дүйчин өдрүүдэд өдөрт л 20кг орчим тос хайлуулна.408, 508 гээд л хэрэгтэй голыг нэг бүрчлэн ороож бэлтгэнэ гэв.

Хүмүүсийн чин сэтгэлээсээ өргөж буй зулыг амьтай байлгахын тулд худалдаанаас гол авдаггүй. Бүгдийг л өөрөө ороогоод дуусгадаг байна.

Буяны үйлд шамдсан бүсгүйн түмний төлөөх ажил их билээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button