Үдийн хоолондоо сэт хоол өгөхөөр сурагчид дуртай байдаг – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Үдийн хоолондоо сэт хоол өгөхөөр сурагчид дуртай байдаг

Хонгор сумын сургуулийн тогооч нар үдийн хоол хөтөлбөрийн 1500 төгрөгт багтаан сурагчдад шим тэжээлтэй хоол өгөх зорилгоор сэт хоол өгч байна. Энэ удаад бид салхитын 11-р сургуулийн үдийн цай хөтөлбөрийн үйл явцаас мэдээлэл бэлтгэв.

Сургуулийн тогооч нар хүүхдүүдийн эрүүл мэндийг гартаа атгаж байдаг. Иймээс эрүүл, чанартай, шим тэжээлтэй хоолоор үйлчлэх  нь хүндхэн бөгөөд маш их хариуцлагатай ажил. Салхитын 11-р сургуулийн тогооч Б.Нандинцэцэгтэй ярилцахад ногоо арилгахдаа нэг ширхэг хар толбо ч үлдээхгүй цэвэрлэхийн хичээдэг гэсэн нь түүний ажилдаа ямар чин сэтгэлээсээ ханддаг болохыг илтгэж байлаа.

Үдийн хоол хөтөлбөрт түүний охид ч хамрагддаг. Тиймээс өнөөдрийн хоол ямар санагдсан талаар ажлаа дуусгаад гэртээ ярилцах нэг сэдэв болдог байна. Ээжийнхээ хоолыг идэж дассан хүүхдүүдийн сэтгэлд нийцүүлэн үдийн хоол бэлтгэх амаргүй ч сэтгэлээ шингээсэн зоогийг нь амархан идэж байгааг харах сайхан байдаг гэв.

Холбоотой мэдээлэл

Back to top button