Тусгай хэрэгцээт иргэдийн машинд зориулсан ганц зогсоолд хэн дуртай нь машинаа байрлуулж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Тусгай хэрэгцээт иргэдийн машинд зориулсан ганц зогсоолд хэн дуртай нь машинаа байрлуулж байна

Бид өдөр тутмын амьдралдаа тусгай хэрэгцээт /хөгжлийн бэрхшээлтэй/ хүмүүсийг нийгмийн харилцаанд оролцоход хүндэтгэлтэй хандах нь чухал. Нийгмийн амьдралд оролцоход нь зориулалтын бус налуу замаас эхлээд саад бэрхшээл олон. Нэгдсэн эмнэлгийн хөтөч А.Баярмаа биднийг мэдээ бэлтгэж явахад хандав.

Тэрээр эмнэлгийн үүдэнд тусгай хэрэгцээт хүмүүсийн автомашин байрлахад зориулсан ганц л зогсоол байдаг. Гэтэл тэр зогсоол дээр жолооч нар машинаа байрлуулчхаад алга болчихдог нь тухайн иргэд автомашинаа байрлуулах, цаашлаад эмнэлэг ороход хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг гэв.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 4276 тусгай хэрэгцээт иргэн бий. Тэдэнд шаардлагатай явган хүний зам, машины зогсоол, үйлчилгээний байгууллагын хаалга, шат стандартын дагуу чөлөөтэй нэвтрэх боломжтой байх нь хамгийн чухал. Тэгвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад зориулалтын зогсоолдоо зогсож чадахгүйгээс эхлээд хүндрэл байна. Уг зогсоол нь эмнэлэг рүү ороход ойрхон, иргэнд хүндрэл багатай байдаг.

Тиймээс эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд, жолооч нар тусгай хэрэгцээт иргэний автомашин зогсох тэмдэгтэй зогсоол дээр зогсож хүндрэл үүсгэхгүй байх хэрэгтэй байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button