Иргэд авсан цагтаа ирдэггүй, цагаа барьдаггүй нь хүндрэл үүсгэдэг гэв
Нэгдсэн эмнэлэгт хоногт дунджаар 500-600 иргэн үзүүлэх цаг авдаг. Нэг эмч дунджаар 40-60 хүнд үзлэг хийдэг байна. Зөвхөн Дархан-Уул аймгийн иргэдээс гадна ойролцоох сумдаас дайран өнгөрөхдөө эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд ханддаг гэв.
Цахимын бүртгэлийн бага эмч П.Булгамаа: Иргэд эмчид үзүүлэхээр цаг авдаг ч цагтаа ирдэггүй. Ирээд өөр өрөөний гадна дугаарт зогсоод бухимддаг.Цаг аваад хэд хоногийн дараа ирээд одоо үзүүлнэ гээд уурладаг нь хүндрэлтэй байдаг.
Иргэд: Цаг олгож байгаа нь зөв ч яг цагтаа орж үзүүлэх тал дээр анхаарах. Ажилтай хүмүүс утсаар цаг авахад дуудлага хүлээн авахгүй байна. Дуудлага хүлээн авах операторынхаа тоог нэмэх. Зарим эмчийн үзлэгийн цаг байхгүй хэдэн өдрийн дараа цаг олгож байна гэсэн юм.
Асуудалтын хариултыг цахим бүртгэлийн бага эмч П.Булгамаагаас тодруулав