Дэлхийн боловсролыг дархандаа эзэмшүүлэх Дархан Сингапур сургууль нээгдлээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дэлхийн боловсролыг дархандаа эзэмшүүлэх Дархан Сингапур сургууль нээгдлээ

Дархан Сингапур сургууль сурагчийн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, ёс зүйн хүмүүжил төлөвшил түүнд хүрэх цогц үйл ажиллагааг сайжруулсан үндэсний сургалтын цөм хөтөлбөрөөр эзэмшүүлэхийн зэрэгцээ “SCIENCE” болон ENGLISH LESSON хөтөлбөрөөр сургалт явуулж танай хүүхдийн задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээх чадваруудыг хөгжүүлэн ирээдүйн судлаач, инженер, зохион бүтээгч болох суурь чадварыг олгохын зэрэгцээ англи хэлийг хоёрдогч хэл болгон эзэмшүүлнэ.

Дархан сингапур сургууль нь Singapore school of Mongolia сургуультай хамтран Сингапур улсын байгалийн шинжлэлийн SCIENCE хөтөлбөр болон англи хэлний ENGLISH LESSON хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр сургалтдаа нэвтрүүлж эхэллээ.

Монгол хүний ур ухаан, бүтээлч чадварыг илтгэн харуулж, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн эх орноо хөгжүүлэх болно. Харин ийм ирээдүйг Дархан Сингапур сургууль олгоно гэж сургуулийн хамт олон хэлж байна.

IQ, програм хангамж, балет, таеквондо, волейбол, төгөлдөр хуур, укулеле хөгжмийн нэмэлт сургалтуудыг явуулж  сурагчдад сэтгэн бодох чадвар, бие бялдар, гоо зүйн болон урлагийн цогц боловсролыг олгох хөгжүүлэх сургалтууд, өдөр өнжүүлэх бүлэгтэй, гэрийн даалгаврыг туслах багш ажиллана.

Сингапурын хөгжлийн нууцыг боловсролын гайхалтай цогц систем түүний үр шимийг хүртсэн чадвартай бүтээлч хөгжингүй иргэдэд байдаг гэж үздэг. Монголын хөгжлийн ирээдүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр, шинжлэх ухаан технологийн дэвшлийг эзэмшсэн, ёс суртахуунтай бидний үр хүүхдээс хамаарна.

Дархан Сингапур сургуулийн нээлтээс бэлтгэсэн видео үзнэ үү

 

Холбоотой мэдээлэл

Back to top button