Ө.Элбэгсайхан: Дугуйтай хичээлдээ ирэхэд хоцордоггүй
Сургуулийнхан гадна түүнд шиг дугуйгаар ирдэг сурагчдад зориулсан дугуйн зогсоол байдаг. Энэ зогсоолд байрлуулахын тулд хичээл орох цагаас хэдэн минутын өмнө ирэх хэрэгтэй. Гадаа дулаахан болохоор дугуйн зогсоол дүүрдэг гэв.
Хүүгийн хувьд 2-р ангиасаа дугуйгаар сургуульдаа ирдэг болсон байна. Машинд суухад заримдаа түгжрээд тойрч яваад хичээлээ хоцордог болохоор дугуйгаар цэвэр агаар амьсгалаад явах дуртай. Дугуй унах эрүүл мэндэд сайн. Хөлийн булчин хөгждөг. Тийм болохоор дугуй унах маш их дуртай гэж Элбэгсайхан хүү ярив.
Сүүлийн дөрвөн жил дугуйгаар сургуульдаа ирж байгаа хүү зураг дээр харагдаж байгаа дугуйгаа гурван жил унаж байгаа аж. Аав ээжээсээ унааны мөнгө нэхэхгүй, автобус машин ховор явдаг болохоор дугуйтайгаа сургуульдаа ирж очоод сурчихсан гэж хүү ярив.