НийгэмХураангуй мэдээ
4, 8 настай хүүхдүүд амь насаа алдаж, 2 настай хүүхэд 90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна
Дархан сумын 8-р баг Нарантолгойд амьдардаг залуу гэр бүл Л.Эрдэнэсүхийн байшин 09-р сарын 14-н үүрээр шатаж 4, 8 насны хоёр хүүхэд амь насаа алдаж, 2 настай хүүхэд 90 хувийн түлэгдэлтэй, тулгар биетэй ээжийн хамт шатаж байсан байшингаас гарч амжсан байна. Тухайн үед өрхийн тэргүүн ээлжийн ажилтай байсан бөгөөд гэргий нь гурван хүүхэдтэйгээ гэртээ байсан байна.
Гэнэтийн аюулаас болж хүүхдүүддээ алдаж, бага хүүхэд 90 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д хүргэгдэж, тулгар биетэй ээж үрээ алдсан аавд тохиолдсон хүнд гарз хохирлыг нимгэлэх чин хүслээр багийн хамт олон хандивын аян өрнүүлж байна. Хандивт багийн ахмадууд сэтгэлээрээ нэгдэв.
Сэтгэлийн дэм хандивын аян үргэлжилж байна.8-р багийн нийгмийн ажилтан С Ганзул данс-5753464051Өрхийн тэргүүн Л.Эрдэнэсүх данс-5031519489
Холбоо барих утас:
Багийн Засаг дарга: Хүрэлчимэг-99378334
Нийгмийн ажилтан: Ганзул-99812197