24-р цэцэрлэгийн хүүхдүүд ус уух дадалд суралцсан байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

24-р цэцэрлэгийн хүүхдүүд ус уух дадалд суралцсан байна

Хүүхдүүд өглөө цэцэрлэгтээ ирээд хамгийн түрүүнд өөрийн усны савандаа ус ууж эхний савхаа таних тэмдэгтэй саванд хийдэг байна. Өдрийн турш ус уух бүртээ өнгийн савх таних тэмдэгтээ савандаа нэмдэг.

Цэцэрлэг тарах үед хүүхдээ авахаар ирсэн эцэг эхчүүд таних тэмдэгтэй саванд хэдэн савх байгаагаар нь өдөрт уусан усны хэмжээг тодорхойлж багштай ярилцдаг байна.

24-р цэцэрлэгийн дунд А бүлгийн багш Б.Өлзийдуламын хэлж байгаагаар цэцэрлэгийн бүх бүлгийн багачууд усаа уух маш их дуртай. Тэд эрүүл мэндэд хэрэгтэй ус уух дадал эзэмших бүртээ тоо тоолол, өнгө ялгах, нүдлэн тогтоох олон дадалд суралцдаг гэв.

Тус цэцэрлэгийн хувьд нэг хоёрдугаар хоолыг тусад нь өгөх цагийн зохицуулалт хийжээ. Унтлагын цагийн өмнө хэт их идэх нь бага насны хүүхдэд таагүй нь дээр хоолны хаягдал ихээр гардаг байжээ. Иймээс унтлагын цагийн өмнө нэгдүгээр хоол, унтлагын дараа хоёрдугаар хоол өгч баасан гарагт бяцхан шавь нартаа амттан өгч байхаар болсон байна.

Хүүхдийг багаас нь амьдралын зөв дадалд сургахад боловсролын байгууллага сургуулийн өмнөх боловсрол олгох явцдаа хэвшүүлэх эерэг хэд хэдэн дадалыг зуршил болгохоор тус цэцэрлэг ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button