Мөнгөн харандаа буюу зураач А.Мөнгөншагай: Уран зураг бол амьд зүйл
Хайртай, дуртай уран бүтээлээ туурвиж аз жаргалтайгаар цаг хугацааг өнгөрүүлж байгаа тэрээр өөрийгөө олон нийтийн сүлжээнд Мөнгөн харандаа гэж ажлын гол зэвсгээрээ нэрлэдэг.
Өөрийн гэсэн дотоод ертөнцтэй энэ залуу байхгүйгээс байгааг буй болгох хүртэл зурж, будахдаа өнөөдрийн урлангаа бүтээсэн.Нэгэн цагт хэн нэгэн ирээд зуруулдаг бол үнэ хөлс нэхэхгүй хамгийн сайнаараа зурах гэж цаг хугацаагаа зориулах болно гэж ярьж байсан бол өнөөдөр зорьж ирдэг үйлчлүүлэгчидтэй болжээ. Үнэн бөгөөд тууштай, өөртөө итгэлтэй урамтай алхахын зам энэ буй.
Уран зураг бол аялал жуулчлалын маш том бүтээгдэхүүн.Тиймээс аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөгт түүнийг урьж оролцуулсан байна. Уран зураг гэдэг бол бүх утгаараа амьд зүйл гэдэг үгийн илэрхийлэл болж хүмүүсийг зурж сууна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой шинэ залуу зураачдын үзэсгэлэнг шимтэн үзэх зочид ч цөөнгүй.
Өнгөлөг гоёхон, онцгүй өнцөг, гэрэл түгээх, гайхамшиг бүтээх гэх мэт хүний орчлонгийн бүхий л үйл хөдлөлийг өнгө будгаар илэрхийлэн гаргаж, гарт баригдаж, нүдэнд тодрох мэдрэмжийг өгдөг урлаг бол яах аргагүй уран зураг.Тиймээс дотоод ертөнцийнхөө дуу хоолойг сонсож зургаар амьдралынхаа өдөр бүрийн өнгө будгийг илэрхийлж буй түүний холын зорилгод амжилт хүсье.