Сургууль бүр эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх хэрэгтэй байна
2022 онд БНСУ-д болсон хөрөнгө оруулалтын чуулганаар дэлхийн 37 орны 40 гаруй төсөл танилцуулагдаж өрсөлдсөнөөс Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын 15-р сургуулийн ариун цэврийн байгууламжийг байгуулах төсөл шилдэг 10 төслийн нэгээр шалгарч 49.950 ам.долларын санхүүжилт авч төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж энэ хичээлийн жил ашиглалтад орсон байна.
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр шинэ ариун цэврийн өрөөгөө харсан сурагчдын баяртай байна гэх сэтгэгдэл тасраагүй байна. Үйлчилгээний ажилтнуудын хувьд ч жил бүр будаж аргацаадаг хуучин ариун цэврийн өрөөг шинэчилсэн нь нь ажил хийхэд урамтай байна гэсэн юм.
Энэхүү ажлыг бодит болгоход Good neighbors mongolia байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.Сурагчдын ариун цэврийн өрөөг тохижуулахдаа тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан орчин ч бүрдүүлсэн байна.
15-р сургууль бага, дунд ахлах ангийн сурагчддаа насныхан онцлогт нийцүүлсэн ариун цэврийн өрөөг тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Good neighbors mongolia байгууллагат сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийлж , сурагчид урлагийн номер үзүүлж нээлтэд оролцсон зочиддод бэлэв барив.
Видео мэдээллийг хүлээн авч үзнэ үү