Дархан хотоос дэлхийд данстай өсвөрийн шатарчин төрлөө – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хотоос дэлхийд данстай өсвөрийн шатарчин төрлөө

Дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн 9 сарын 15-27-ний өдрүүдэд Гүрж улсын Батуми хотноо болсон. Манай улсаас 27 өсвөрийн тамирчид оролцсоноос энэ удаагийн тэмцээнд Дархан хотын Маргад-Эрдэнэ багштай “Хос өрөг” клубийн тамирчин “Шинэ алхам” сургуулийн 5-р ангийн сурагч М.Цэлмэг МУ-аас цорын ганц медаль хүртэж шагналт IV байранд шалгарч эх орныхоо нэрийг өндөрт өргөн Дархан-Уул аймагтаа ирлээ.

Энэхүү тэмцээнд 70 орны 101 тамирчин оюунаа сорьсноос азийн аваргын алтан медальт М. Цэлмэг охин 9-10 насны ангилалд 11 удаа тоглож 8 өрөг хожин III-IV байрыг хуваан эзэлж медальтай эх орондоо ирлээ

Цэлмэг дөрвөн нас хүрээгүй байхдаа Маргад-Эрдэнэ багшийн шавь болсон бөгөөд шатрын спортоор тасралтгүй 6 жил хичээллэж байна.

Дэлхийд данстай шатарчин болсон сурагч М.Цэлмэг охинд баяр хүргэж, удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсье.

Холбоотой мэдээлэл

Back to top button