50кг гурил 13000 төгрөгөөр нэмэгдсэн байна
Гурилын үнэ нэмэгдсэн нь худалдаачид ч худалдан авагчдад ч хүндрэлтэй байна.Гурилын үнэ нэмэгдэхэд гурилан бүтээгдэхүүний хийдэг цехүүд агуулахын үлдэгдэл гурилын аваад эхэлсэн байна. 20-50 хувиар нэмнэ гэдгээ нийтэд зарласан болохоор иргэд ч цехүүд ч үнэтэй байна гэхдээ илүү нэмэгдэхээс нь өмнө боломжоороо авъя гэж хөл хөдөлгөөнтэй байна.
Хоёр долоо хоногийн өмнөөс нэр бүхий үйлдвэр гурилынхаа үнийг 20 орчим хувиар нэмж өнөөдөр ч бүх үйлдвэрүүдийн гурил нэмэгдсэн үнээр бууж байна.
Үйлдвэрүүд гэнэт үнээ нэмэхээр худалдагчид төдийгүй худалдан авагчдад ч маш их хүндрэл үүсээд байна гэж гурилын худалдаачид хэлж байна. Учир нь яагаад гэдэг үгийг худалдан авагчид хамгийн түрүүнд худалдаачдаас асууж бухимддаг байна.
Гурилын үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн талх, нарийн боовны үнэ ч дагаад өсдөг.Тиймээс бид тус захын гурилан бүтээгдэхүүний тасгийн худалдагчаас нарийн боовны үнэ нэмэгдсэн эсэх талаар асуухад одоохондоо нэмэгдээгүй гэдгийг хэлсэн юм.