Хэрэглэхээ больсон эд зүйлсээ хямд заруулах, бэлэглэх үйлчилгээг бий болжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хэрэглэхээ больсон эд зүйлсээ хямд заруулах, бэлэглэх үйлчилгээг бий болжээ

Томдож багадаж таарахгүй болсон, ганц нэг удаа цэвэрхэн өмссөн гэх мэт бага эдэлсэн ч хэн нэгэнд хэрэгцээтэй эсвэл нэг ч удаа өмсөөгүй хадгалаад л байдаг хувцаснууд бидний шүүгээнд цөөнгүй бий.

Хаяж чадахгүй бас өмсөхгүй хөглөрөх хувцасны шүүгээгээ эмхэлж, гэр байгууллагынхаа хэрэглэдэггүй зай талбай эзэлдэг цахилгаан бараа, эд хэрэгслээ заруулах боломжийг үүсгэсэн үйлчилгээ нээгджээ.

Хог хаягдлыг бууруулж, эдийн засгийн хэмнэлттэй, байгальд ээлтэй амьдарч эх дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон үйлсэд нэгдэх боломжийг хүмүүст олгох зорилготой Боломж эко шоп дэлгүүрийг Дархан хоггүй ирээдүй НҮТББ, ээжүүд хамтран нээж, сарын хугацаанд хоёр салбартай болсон байна.

Үүд хаалгаа нээгээд сарын хугацаанд 80 орчим өрх, иргэд хэрэглэдэггүй бараа, эдлэлээ заруулж буцаан олголт авсан. Мөн бусдад туслах үнэгүй сагсаар дамжуулан цөөнгүй иргэдэд хүйтэний ам наашилсан өдрүүдэд өмсөх хувцас хандивласан байна.

 Боломж эко шоп дараах үйлчилгээг үзүүлж байна:

  • Хэрэглэгдэхгүй эд зүйлсээ зарах, хандивлах
  • Хувцас засвар
  • Шатааж устгах эд зүйлс авах
  • Хаягдал батарей авах
  • Хаягдал ашиглаж хийсэн эд зүйлс авах, зарах зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button