Эрдэнэбат: Хог тээвэрлэх гурван машин нэмэгдсэнээр ачааллыг 70-80 хувь бууруулна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Эрдэнэбат: Хог тээвэрлэх гурван машин нэмэгдсэнээр ачааллыг 70-80 хувь бууруулна

Дархан хот тохижилт үйлчилгээний газар машин техникийн дутагдалтай, хог ачилтын хэдэн машин нь хуучирсан эвдэрч зогсоод цаг хугацаанд нь хогоо татан зайлуулж чадахгүй иргэдийн бухимдалтай тулгардаг.

Энэ жилийн хувьд Дархан хот тохижилт үйлчилгээний газрын хог тээвэрлэхэд тулгамддаг асуудалд анхаарал хандуулж нэг тэрбумын төсвөөр чухал хэрэгцээтэй автомашинуудаар парк шинэчлэлт хийсэн гэв.

Өнөөдөр хог ачилтад ашиглах гурван автомашин хүлээлгэн өгч байна. Ингэснээр ачааллыг 70-80 хувь бууруулах боломжтой болно гэв. Хог ачилт хоцорч, иргэдийг бухимдуулахгүй цаг хугацаанд нь татан зайлуулахын тулд хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болж байна.

Эдгээр машинуудыг тосгон, толгойт, мангирт, ширээ нурууны хэсэг буюу гэр хорооллын хогийг татан зайлуулах ажилд хуваарилах юм байна. Хоёр машины ачааг дангаараа тээвэрлэх боломжтой гурван машинтай болсон нь хог хаягдлыг татан зайлуулах ажилд ахиц авчирна гэж үзэж байна.

Хог тээвэрлэх машины тоо нэмэгдэж байгаатай холбоотой жолооч, ачигч хүн хүч нэмэх шаардлага гарч байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button