Бяцхан хүү: Саруулхан цонхтой, шинэ байшинтай боллоо Баярлалаа-Байшин төсөл
Байшин төслийн хүрээнд өнгөрсөн жил таван өрх, энэ жил гурван өрх хоёр жилийн хугацаанд найман айл өөрийн гэсэн байшинтай боллоо.
Энэ жилийн хувьд 4-6 хүүхэдтэй гурван айлд нийт 100 сая төгрөгийн барилгын материал өвч өгснөөр 20 гаруй ам бүл олон жилийн турш мөрөөдөл төдий байсан байшингаа сар гаруй хугацаанд барьж орлоо.
Хүүхдийн сурч хөгжиж орчин, амьдрах нөхцөлийг сайжруулах олон хүүхэдтэй залуу гэр бүлүүдийн амьдралын чанарыг сайжруулахад ДЗОУБ Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн ГБХЗХГ хамтран ажиллаж өвлийн хүйтэн өдрүүдээс урьтаж айлууд дулаахан, тох тухтай байшинтай боллоо.
Энэ хүү шиг цэлгэр саруул цонх ширтэн суугаа, шинэ саруулхан байшиндаа тоглон гүйх, өөрийн гараар аав ээждээ туслан наасан ханын цаасаа харж баярлах, өөрийн гэсэн булан тохижуулж өрсөн номоо хараад инээмсэглэх хүүхдүүдийн баяр хөөртэй дуу шинэ байшинтай болсон гурван өрхийн хашаанд ормогц сонсогдоно.
Хүүхэд бүрийн гэгээн хүсэл биелж, нүүрэндээ баяртай нүдэндээ цогтой байх болтугай.